Аймгийн сонгуулийн хорооноос 19 сумын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомж, дүрэм журмын талаар чадавхжуулах сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.
Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар аймаг, сумын сонгуулийн хороо, хэсгийн хороодод аймгийн хэмжээнд нийт 1100 гаруй төрийн албан хаагчид ажиллана.