• Албан ёсны цахим хуудас
ЗАЛУУ ХОСУУД ГЭР БҮЛИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

     Өвөрхангай аймгийн Гэр бүл-Хүний хөгжлийн төвөөс Олон улсын “Гэр бүлийн баярын өдөр”-ийг тохиолдуулан ёслолын арга хэмжэгэ зохион байгууллаа. 5 сарын 15-ны энэ өдөр хорвоогийн босгыг хамтдаа элээн олон жил ханилж буй ахмад гэр бүлд “Ёслолын батламж” гардуулж, шинэхэн ханилсан 11 залуу хос “Гэр бүлийн тангараг” өргөлөө.

    Мөн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвд очиж гэр бүлийн баярын өдөр мэндэлсэн 6 эх, хүүхдэд хүндэтгэл үзүүлэн бэлэг гардуулсан юм. Тус арга хэмжээ дээрхи гэр бүлүүдэд хүндэтгэлийн зоог барьж,  “Бүжиг хөдөлгөөний хатан хаан” нийтийн бүжиг зохион байгуулснаар өндөрлөсөн байна.

2013-05-16 00:49:55