• Албан ёсны цахим хуудас
АРВАЙХЭЭРИЙН МАЛЧИД НУТАГ ДЭВСГЭРИЙН АСУУДАЛДАА САНАА ЗОВДОГ ГЭВ

     Арвайхээр сумын малчид сургалтанд хамрагдаж, мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр мэдлэг нэмлээ. Сургалтаар аймгийн Мал үржлийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтсээс мэргэжилтнүүд ирж, холбогдох асуудлаар илтгэл тавьсан ба малчдын сонирхсон асуултанд хариулсан юм. Арвайхээр сум 28722  хүн амтай, 8000 гаруй өрх айлтай, үүнээс 532 малчин өрх 124098 толгой малыг2012 оны жилийн эцсийн байдлаар тоолуулсан байна. Сургалтанд давхардсан тоогоор 350 орчим малчинирсэн бөгөөд санаа зовоож буй зүйл  нь нутаг дэвсгэрийн асуудал гэж байлаа. Аймгийн төв болох тус сум нийтдээ 173 км.кв  нутаг дэвсгэртэй, түүний36,7 хувь нь лбэлчээрийн талбай аж.

     Сургалтанд хамрагдсан малчдад Арвайхээр сумын ИТХурлын дарга Б.Ганбат,Засаг дарга бөгөөд Хотын захирагч А.Ишдорж нар малчин мэргэжлийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулж, аймгийн Засаг даргын болон сумын Засаг даргын “Жуух бичиг”, аймгийн болон сумын ИТХ-ын “Жуух”, Хөдөө аж ахуйн газрын дурсамжзэргээр нэр бүхий хүмүүсийг шагнан урамшууллаа.

2013-05-17 01:26:43