• Албан ёсны цахим хуудас
ТАРИАЛАЛТЫН ТЕХНИКИЙН ЗАСВАР 94.7 ХУВЬТАЙ БАЙНА

 Аймгийн 2013 оны хаврын тариалалтын бэлтгэл ажил эхэлж, 546.5 тн улаан буудайн үрийг  30 хувийн урьдчилгаатай, 54500 литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, 1.7 тн нийлмэл бордоог 1 тутмыг 985 мянган төгрөгөөр30 хувийн урьдчилгаатай тус тус олгохоор шийдвэрлээд байна. 

Аймгийн хэмжээгээр 80-аасдээш морины хүчин чадалтай дугуйт трактор16, гинжит трактор7, дунд оврын хүчин чадалтай трактор 47, бага оврын хүчин чадалтай 4 трактор, сийрүүлэгч, борной, анжис, үр тарианы болон төмсний үрлэгч зэрэг дүүжин механизм134 ажиллахаас хаврын тариалалтын техник засварын ажил хийгдэж 94.7 хувьтай байгаа аж.

2013 оны тариалалт эхэлсэнтэй холбоотойгоор аймгийн ХХААЖДҮГ-аас “Хөдөө аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн”, “ Аймгийн үр тариа эрхлэгчдийн зөвлөгөөн”, “Ногоочдын зөвлөгөөн” зэргийг зохион байгуулаад байгаа ба “Газар тариалангийн бодлогын чиглэл”-ийг боловсрууллаа.

2013-05-17 02:16:47