Дэлхий даяар хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохицуулж ажилладаг Байгууллага хоорондын байнгын хорооны онцгой нөхцөл дэх сэтгэцийн эрүүл мэнд, нийгэм сэтгэлзүйн дэмжлэг хариуцсан ажлын хэсгээс “Чи бол миний Баатар” номыг эрхлэн гаргажээ.
Энэхүү хүүхдэд зориулсан зурагт номыг Японы хүүхдийг Ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрөөс албан ёсоор зөвшөөрөл авч орчуулан хэвлэсэн байна. Тус ном нь Ковид-19 цар тахал дэгдсэн улс орнуудад амьдарч буй хүүхдэд зориулагджээ.
Ковид 19-ийн дэгдэлтийн үед үүссэн хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, нийгэм сэтгэлзүйн хэрэгцээг тодруулахаар Араб, Англи, Итали, Франц улсыг хамруулан судалгаа авч, судалгааны үр дүнд үндэслэн номын агуулга, түүхийг зохиосон байна.
“Чи бол миний Баатар” номыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Насан туршийн боловсролын төв, Насан туршийн боловсролын нэгжүүд, Хүүхдийн номын сан, БОЭТ-ийн хүүхдийн тасаг, “Тэгш боломж” эцэг эхийн холбоо, Арвайхээр сумын багийн төвүүд, Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, Уянга сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүргээд байна.
ЯПОНЫ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САНГИЙН ӨВӨРХАНГАЙ
АЙМАГ ДАХЬ САЛБАР