• Албан ёсны цахим хуудас
ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДАД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс 2020 оны эхний хагас жилд нефьт болон шингэрүүлсэн шатдаг хийн түгээх станцуудад улсын ээлжит баталгаажуулалтыг хийлээ.

Шалгалт баталгаажуулалтад нийт 70 нефьт болон шингэрүүлсэн шатдаг хийн түгээх станцууд хамрагдаж нийт 228 ширхэг стандарт шаардлага хангасан шатахуун болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх хошуунд улсын баталгаажуулалтын гэрчилгээг олгоод байна. Иргэд нефьт болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх станцуудаар үйлчлүүлэхдээ улсын баталгаажуулалтын гэрчилгээг шалгаж, үйлчлүүлэхийг зөвлөж байна.

 

2020-07-07 17:01:40