• Албан ёсны цахим хуудас
4142 ШИРХЭГ ЦАХИЛГААНЫ ТООЛУУРЫН ХЭВИЙН АЖИЛЛАГААГ ШАЛГАЛАА

Стандарт хэмжилзүйн газраас орон нутагт цахилгааны хэмжлийн төрлөөр хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулах ажлыг зохион байгуулав. Энэ хүрээнд Бат-Өлзий, Хужирт, Хархорин сумдын айл өрх, аж ахуй нэгжүүдийн 4142 ширхэг цахилгааны тоолуурт ээлжит шалгалт баталгаажуулалтад хамруулсан байна.

Иргэдийн зүгээс цахилгааны тоолууртай холбоотой гаргасан санал, хүсэлт гомдолд шалгалт, тохируулга хийж ашиглагдаж байгаа цахилгааны тоолуурт баталгаажилт олгожээ.

 

2020-07-07 18:51:54