Богд сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол гарч, шинжилгээг Зоонозын өвчин судлалын үндсэний төв рүү явуулсан. Одоогоор сэжигтэй тохиолдын шинжилгээний хариу албан ёсоор тогтоогдож ирээгүй байна.
Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж Богд сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлах үүрэг чиглэлийг тус сумын Засаг даргад өгөв. Шинжилгээний албан ёны хариу ирэх хүртэл аймгийн төв рүү орж, гарах хөдөлгөөнд хяналт тавих постуудыг нэмэлтээр гаргаж, хяналт шалгалтыг чангатгах ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албаныханд даалгалаа. Мөн иргэдийг сонор сэрэмжээ нэмэгдүүлэхийг санууллаа.