Богд сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол гарч, тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй 3 хүнийг аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлан, шинжилгээг Зоонозын өвчин судлалын үндэсний төврүү явуулсан байсан.
Тус сэжигтэй тохиолдолд Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс молекул биологийн (РСR) шинжилгээ хийхэд "сөрөг" буюу Тарваган тахал өвчний халдвар илрээгүй. Аймгийн Онцгой комисс өглөө 06:00 цагт хуралдаж, Богд сумаас гарах хөдөлгөөнийг нээхийг сумын Засаг даргад зөвшөөрөв. Мөн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж, хяналт шалгалтыг тогтмол явуулж ажиллахыг холбогдох мэргэжлийн байгууллага, сумдын Засаг дарга нарт үүрэг болгов. Манай аймаг тарваган тахал өвчний голомттой учир иргэдийг тарваганы мах худалдан борлуулахгүй байх, өөрсдийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.