"Ухаалаг засаг" төслийн хүрээнд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 1111 төвийн сисмемийг шинэчлэн хөгжүүлж, нэвтрүүлэх дэд төслийг хэрэгжүүлж байна.
Энэхүү системийг ашиглаж Иргэдийн санал, гомдлыг бүртгэх ажилчдыг дадлагажуулах цахим сургалт өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Тус сургалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын иргэдийн санал, гомдлыг шийдвэрлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд, "Ухаалаг Засаг" төслийн баг, "Энжинэкс" ХХК төслийн баг оролцож байна.