• Албан ёсны цахим хуудас
Өвөрхангай аймагт “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээ хэрэгжиж байна

Аймаг дахь Цагдаагийн газраас “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээг 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын 31 сургууль, 42 цэцэрлэгийн ойр орчим, зам талбайд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авто болон явган эргүүл, олон нийтийн цагдаа, урамшилт эргүүл, эцэг эхийн эргүүлийг ажиллуулж байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн ойролцоох гарц, уулзварт сэргийлэгч хүү, зөвлөгч охины зурган постер самбарыг байрлуулж, аймгийн төв магистрал зам дагуу "Яараад яахав дээ" санамж бичигтэй дарцаг тугийг байрлуулж, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж байна.

“Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээ нь оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эцэг, эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилготой юм.

Иймд эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулан гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

 

2020-09-01 19:18:22