Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Үндэсний сурын харвааны төрөлд гуравдугаар байрт шалгарч “Монгол улсын гоц харваач" цолны болзол П.Явуухуланг аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал нутаг орноосоо олон улсын цолтонг араасаа дагуулаарай гэж хүсэн ерөөв.
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар манай аймгаас олон шинэ цол, зэрэгтэн төрсөн. Анхны эрэгтэй улсын гоц харваач төрөн гарсан нь П.Явуухулан юм.