• Албан ёсны цахим хуудас
21 АЖИЛ ОЛГОГЧООС 1121 АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА ИРЖЭЭ

     2013-2014 оны Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт тусгагдсаны дагуу 5 сарын 20-оос 6 сарын 1-ний өдрүүдэд “Ажилтай орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн бага чуулганыг Хөдөлмөрийн яамнаас 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгуулж байна.
     Тус арга хэмжээ Өвөрхангай аймагт 5 сарын 20-нд болж өнгөрсөн ба Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол,сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Жадамба, Аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн болон МҮЭХолбоо, МАОЭХолбоо, аймгийн ЗДТГ, Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн салбар зөвлөл, Нийгмийн хөгжлийн хэлтэс, аймгийн ажил олгогч эздийн холбоо, аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон аймгийн иргэдийн төлөөлөл болох 140 гаруй иргэн оролцлоо. Чуулганаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс баримтлаж буй бодлого, шийдвэрийн  орон нутаг дахь хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын байр нэмэгдүүлэхэд төрийн үүрэг оролцоо, иргэний үүрэг оролцоо, ажил олгогчын үүрэг оролцоо” сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд ажилгүй иргэнийг бүртгэж, ажилд зуучлах, хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал эрүүл ахуй, жижиг дунд үйлдвэрлэлтийг дэмжих үйл ажиллагааг сурталчилж, мэдээлэл зөвлөгөөг өгөх үйлчилгээг нэг цэгээс иргэдэд үзүүллээ.
      Өвөрхангай аймгийн хувьд  нийт хүн ам 110543, үүнээс хөдөлмөрийн насны хүн ам 71662 байгаагаас 48409 буюу 0,67 хувь нь ажил эрхэлж байна гэсэн статистик үзүүлэлт байгаа юм. 2013 оны эхний дөрвөн сарын байдлаар 2264 иргэн ажилгүй байна хэмээн бүртгүүлсэн бол он гарсаар 21 ажил олгогчоос 1121 ажлын байрны захиалга ирсэний 500 гаруйд иргэдийг зуучлан ажилд оруулж, 752 ажлын байр шинээр бий болжээ. Ажлын байрны захиалгын 38 хувь нь барилга бол шинээр бий болсон ажлын байрны 30 хувь нь хөдөө аж ахуй,  газар тариалан байна.

2013-05-28 19:23:15