Өнгөрөгч онд эрүүл мэндийн салбарт томоохон ажлууд төлөвлөн хэрэгжүүлсний нэг нь эмч мэргэжилтнийг амраах, эмчлэн эрүүлжүүлэх зорилгоор рашаан саам амралтыг зуны улиралд Бат-Өлзий сумын 4-р багийн эмнэлгийн барилгыг түшиглэн амралтын байр, гэр бэлтгэн зохион байгуулж нийт 42 хүн амраасан байна. Улирлын чанартай элэгний сувилалд саам, рашаан уухаас гадна, иллэг бариа засал зэрэг эмийн бус эмчилгээ хийх бага эмчийг БОЭТ-д дагалдуулан сургаж, ажиллуулан үйл ажиллагааг нь өргөжүүлэн зохион байгууллаа. ЭМГ-ын дэргэд Монг-Эм уламжлалт анагаах ухааны эмнэлгийн салбарыг ажиллуулж, 10 төрлийн эмийн бус эмчилгээ хийн, 100 нэр төрлийн тангаар үйлчилж байгаа бөгөөд одоогийн байдлаар 200 хүн үйлчлүүлээд байна.
Ингэснээр эмийн бус эмчилгээний сонгодог аргыг нэвтрүүлэх, БОЭТ-ийн ачааллыг бууруулахад тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүллээ.