• Албан ёсны цахим хуудас
САЙН ДУРЫН ИДЭВХТНҮҮД ЭРҮҮЛ МЭНДИЙН ИДЭВХИТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА

      Аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эрүүл мэндийн сайн дурын идэвхтнүүдээс “Эрүүл гэр бүл” кампанит ажлыг зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр Арвайхээр сумын “Нэг цонхны үйлчилгээний цэг”-т үйлчлүүлж буй 100 гаруй иргэн болон БОЭТ, ХАС, ХААН банк, Ерөнхий боловсролын “Оюуны Ундраа” цогцолбор, 1, 2 дугаар сургууль зэрэг байгууллага, 10 гаруй айл өрхийн 578 иргэнд эрүүл гэр бүлийн талаар мэдээлэл, сурталчилгаа хийлээ.

     Түүнчлэн  “Олон нийтийн оролцоотойгоор нийгмийн эрүүл мэндийг сайжруулах нь” төслийн хүрээнд Арвайхээр, Сант, Бат-Өлзий сумын 60 гаруй сайн дурын идэвхтнүүд хамтран  Хүүхэд залуучуудын амралтын газарт  “Нарны алхалт, дасгал, гүйлт” арга хэмжээг зохион байгуулж, 145 хүнийг хамруулсан хийн дасгал, 16 тоот дасгал хөдөлгөөнийг хийж гүйцэтгэсэн байна.

2013-05-28 21:11:06