Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Баянтээг хувьцаат компанийг түшиглэн байгуулагдсан Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, зарим үүрэг чиглэлийг өгөв.
Тус үйлдвэр энэ жил 5000 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээнд туршилтаар нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Баянтээг хувьцаат компаниас тухайн түлшийг борлуулах албан ёсны цэгийг аймгийн төвд байгуулна. Сайжруулсан түлшийг туршилтаар хэрэглэхээр сонгогдсон айл өрхүүдийн гишүүдийг сургалт, мэдээллээр хангах ажлууд өрнөнө.
Энэхүү сайжруулсан шахмал түлшний орцонд кокс, нүүрс, байгалийн барьцалдуулагч цавуу орсон бөгөөд энгийн нүүрснээс 60 хувиар илүү илчлэгтэй тул утаа бага гаргаж, дулаанаа удаан хугацаанд хадгална.