• Албан ёсны цахим хуудас
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Хархорин суманд ажиллалаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулсан аймаг, орон нутгийн удирдлагууд угтаж авсан юм.
Манай улс шинээр Соёлын яамтай болж байгаатай холбогдуулан Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын гишүүд, холбогдох албаныхан түүхийн дурсгалт газруудын судалгааны ажилтай газар дээр нь хүрэлцэн ирж танилцаж яваа билээ. Энэ хүрээнд өнөөдөр Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын туурийн судалгааны ажилтай танилцаж, Монголд төдийгүй дэлхийд хосгүй дурсгалт өвийн судалгааны ажил дээр Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдлээ.

2020-09-11 10:04:22