• Албан ёсны цахим хуудас
"Сумын төвийн шинэчлэл" төсөл Хайрхандулаан суманд хэрэгжинэ

 

Төвлөрлийг сааруулах, сумын хөгжлийг шинэ шатанд гаргах чиглэлд Монгол улсын Засгийн газраас анхаарч аймаг бүрээс нэг сумын төвийг шинэчилэн тохижуулах зорилготой “Сумын төвийн шинэчлэл” төслийг эхлүүлсэн. Тус төсөлд манай аймгийн Хайрхандулаан сум хамрагдах юм. Өчигдөр /2020-09-10/ тус суманд төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Өвөрхангай аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд,сум, орон нутгийн удирдлагууд, ард иргэдийн төлөөллүүд оролцов.

Төслийн хүрээнд сумын төвд найман км үргэлжлэх инженерийн шугам сүлжээний ажил хийгдэнэ. Тодруулбал цэвэр усны 5.1 км, бохирын 3.1 км, дулааны 800 метр шугам, хоёр усан сан, хоёр гүний худаг, хоёр ус түгээх байр, хоногт 50метр куб бохир ус шүүх цэвэрлэх байгууламж барина. Дээрх бүтээн байгуулалт нь ухаалга алсын зайн удирдлагын системд холбогдоно.

Төслийг Цагаан зуун ХХК улсын төсвийн 3.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр гүйцэтгэнэ. Уг төсөл энэ онд улсын хэмжээнд таван суманд хэрэгжих бөгөөд тэдний нэг нь манай аймгийн Хайрхандулаан сум юм. 

 

 

2020-09-11 13:31:10