Аймгийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академитай хамтран төрийн албан хаагчдыг ажлын байран дээр нь чадавхжуулах зорилгоор үе шаттай сургалтуудыг зохион байгуулдаг. Энэ удаагийн сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа төрийн байгууллагуудын ахлах мэргэжилтнүүд, хэлтэс албадын дарга нарт "Бодлогын хэрэгжилтийг үнэлэх арга зүй" сэдвээр номын дуу сонсгож байна.
Аймаг, орон нутгийг хөгжүүлэх бодлогын баримт бичгийн боловсруулалт, хэрэгжилт, тайлагналтад чанарын дэвшил гаргахаар зорьж дээрх сургалтыг зохион байгуулж байгаа юм.Сургалтад хамрагдсан төрийн албан хаагчдад Удирдлагын академийн Мэргэшил дээшлүүлэх институтын Үнэмлэхийг гардуулан өгөв.