• Албан ёсны цахим хуудас
“ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИНГИЙН НЭГДСЭН СИСТЕМ”-ИЙГ АЙМГИЙН БҮХ ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУДАД НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Төрийн албан хаагчийн орон тоо, цалин хөлсний зардлын төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилгоор төрийн албаны хүний нөөцийн мэдээлэлд суурилсан төрийн албаны цалингийн нэгдсэн системийг улсын бүх шатны төсвийн байгууллагад үе шаттайгаар нэвтрүүлэх тухай Засгийн газрын шийдвэр гарсан.

Тус шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд Өвөрхангай аймаг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар аймгийн төвийн орон нутгийн болон улсын төсвийн 36 байгууллага, Арвайхээр сумын 20 байгууллага нийт 56 байгууллагын цалинг Төрийн албаны цалингийн нэгдсэн системээр тооцоолж Монгол банкны “ACH” системээр цалингаа амжилттай олголоо. Үлдсэн 18 сумын төсвийн байгууллагын цалинг энэ сараас эхлэн Төрийн албаны цалингийн нэгдсэн системээр тооцоолж Монгол банкны “ACH” системээр   олгохоор бэлтгэл ажил хангагдаж байна.

 

 

2020-10-08 10:24:22