• Албан ёсны цахим хуудас
ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ АЯНГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Гэр хорооллын айл өрхүүдийн пийшин, зуух яндангийн аюулгүй байдлыг хангуулах, галлагаанаас үүдэлтэй гал түймэр, угаарын хийн хордлого, осол эндэгдлээс урьдчилсан сэргийлэх зорилгоор ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ нэгдсэн аянг аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд пийшин, зуух яндангийн аюулгүй байдлыг хангах, галлагаанаас үүдэлтэй гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт заавар зөвлөмж өгч ажиллаж байна.

 

2020-10-16 11:29:50