• Албан ёсны цахим хуудас
10 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд инженерийн шугам сүлжээний засвар8 газар шорооны ажил хийхгүй байхыг анхааруулж байн
2020 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд эрчим хүч болон мэдээлэл холбооны шугам сүлжээг гэмтээх зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор инженерийн шугам сүлжээний засвар болон газар шорооны ажил хийхгүй байхыг бүх сумдын удирдлагууд, аж ахуйн нэгж, байгууллагуудад онцгойлон анхааруулж байна.
Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр буюу маргааш улс, орон даяар зохион байгуулагдана.
Улсын хэмжээнд нийт 2148 хэсгийн хороодоос 10 дугаар сарын 15-ны өдрийн 20.00 цагаас эхлэн санал хураалтын дүнг Сонгуулийн ерөнхий хорооны төв серверт шууд дамжуулах үйл ажиллагаа хийгдэнэ. Дүн дамжуулах сүлжээний аюулгүй найдвартай ажиллагааг хангах үүднээс Сонгуулийн ерөнхий хорооноос үүрэн холбооны Мобиком, Юнител, Жи-Мобайл зэрэг оператор компаниудтай хамтран ажиллаж байна.
 
 
 
 

 

2020-10-14 00:00:00