• Албан ёсны цахим хуудас
ЭСЭЭ, ЯРИЛЦЛАГА, НИЙТЛЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗОРИЛГО, ХАМРАХ ХҮРЭЭ

 

Төрийн албаны шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх, иргэд олон нийтэд төрийн албыг сурталчлах ажлын хүрээнд эсээ, ярилцлага, нийтлэлийн уралдаан зарлаж байна. Үүнд:

 

  1. Эсээг “Төрийн албан хаагч болох миний тэмүүлэл” сэдвийн хүрээнд бичих бөгөөд зөвхөн төрийн жинхэнэ албанд орох хүсэлтэй иргэд оролцоно. Энэхүү уралдаан нь иргэд төрийн албанд орж ажиллах зорилго, төрийн албаны талаарх төсөөллөө илүү тодорхой болгох, төрийн албаны ерөнхий шалгалтад өөрийгөө бэлтгэхэд хариуцлагатай хандахад хөшүүрэг, идэвхжүүлэлт үзүүлэх зорилготой.

 

  1. Ярилцлага, нийтлэлийг “Төрийн албаны шинэтгэл” ерөнхий сэдвийн хүрээнд бичих бөгөөд хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч оролцоно. Энэхүү уралдааны зорилго нь иргэн төвтэй, чадварлаг төрийн албыг хэрхэн зөв төлөвшүүлэх талаар хэрэгжүүлж болохуйц, ажил хэрэгч санал дэвшүүлэхэд оршино.

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

 

Сэдвийн хүрээ:

Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, сонгон шалгаруулалт, сургалт хөгжил, төрийн албаны инноваци, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, ёс зүй, сахилга хариуцлага зэрэг төрийн албаны шинэтгэлтэй холбоотой шинэлэг сэдвээр нээлттэй бичнэ.

 

Агуулга:

  • Сэдвийн нэр, агуулгад нийцсэн байх;
  • Бүтээлч хандлага, үндэслэлтэй тоо баримт, жишээнд тулгуурласан байх;
  • Өөрийн байр сууриа тодорхой, ойлгомжтой илэрхийлсэн байх;
  • Монгол хэлний дүрмийн болон утга найруулга, логикийн алдаагүй байх;
  • Ашигласан ном, зохиол, эх сурвалжийг дурдсан байх.

 

Хэлбэр:

  • Эсээг 500-2000 үгтэй байхаар бичих;
  • .pdf өргөтгөл файл болгон цахим шуудангаар ирүүлэх;
  • Ярилцлага, нийтлэлээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн байх
  • Нийтлэгдсэн сонины 1 хувь эсхүл сонины хайчилбар, сайтад нийтлэгдсэн бол линкийг илгээсэн байх; /бусад хэлбэрийн том хэмжээтэй файл илгээх бол архивлаж татах линкийг илгээж болно/
  • Үгийн фонт: Arial, хэмжээ 12pt, мөр хоорондын зай 1.5 байх;
  • Уралдаанд оролцох бүтээлийн эхний нүүрэнд ургийн овог, эцэг/эхийн нэр, өөрийн нэр, хаяг, ажлын газар, албан тушаал, холбоо барих утасны дугаар болон цахим шуудангийн хаяг /и-мэйл/ тодорхой бичсэн байх.

 

ЭСЭЭ, ЯРИЛЦЛАГА, НИЙТЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

 

Уралдаанд ирүүлэх эсээ, ярилцлага, нийтлэлийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэлх хугацаанд essay@csc.gov.mn и-мэйл хаягаар хүлээн авна.

 

УРАЛДААНЫГ ДҮГНЭХ, ШАЛГАРУУЛАХ:

 

Уралдаанд ирүүлсэн бүтээлийн агуулгын болон хэлбэрийн шаардлага хангасан эсэхийг тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу уралдаан зохион байгуулах ажлын хэсэг дүгнэж, шалгаруулна.

 

Уралдааны дүнг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар олон нийтэд мэдээлэх болно.

 

ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:

 

Эсээ:

 

I байр - 1 хүн: 500.000 төгрөг, Өргөмжлөл, “Төрийн албаны шалгалтын сорил” ном.

II байр - 1 хүн: 300.000 төгрөг, Өргөмжлөл, “Төрийн албаны шалгалтын сорил” ном.

III байр - 1 хүн:100.000 төгрөг, Өргөмжлөл, “Төрийн албаны шалгалтын сорил” ном.

Тусгай байр - 2 хүн: Өргөмжлөл, “Төрийн албаны шалгалтын сорил” ном.

 

Нийтлэл:

 

I байр -  1 хүн: 1.000.000 төгрөг, Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил” ном.

II байр - 1 хүн: 500.000 төгрөг, Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил” ном.

III байр - 1 хүн: 250.000 төгрөг, Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил” ном.

Тусгай байр - 2 хүн: Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил” ном.

 

Ярилцлага:

 

I байр - 1 хүн: 1.000.000 төгрөг, Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил” ном.

II байр - 1 хүн: 500.000 төгрөг, Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил” ном.

III байр - 1 хүн: 250.000 төгрөг, Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил” ном.

Тусгай байр - 2 хүн: Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил” ном.

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

 

Уралдаан дүгнэх ажлын хэсэг, Сонгон шалгаруулалтын газар.

 

2020-10-16 11:40:22