• Албан ёсны цахим хуудас
Цэргүүд халагдаж ирлээ

2019 оны 2 дугаар ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдсан хөвгүүд эр цэргийн албаа нэр төртэй хаагаад өнөөдрөөс эхлэн орон нутагтаа халагдаж ирж байна.

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид алба хаасан цэргүүд хамгийн эхэнд халагдаж ирлээ. Цэрэг дайчдыг аймгийн Цэргийн штабын дарга, Хурандаа М.Дэлгэрсайхнаар ахлуулсан бие бүрэлдэхүүн, эцэг, эхчүүд, найз нөхөд нь Аюуш баатрын талбайд угтан авч, баяр хүргэлээ. Эдгээр цэргүүдийн хувьд улс орноо батлах хамгаалах үүргээ биелүүлэхийн зэрэгцээ “Таван толгой-Зүүнбаян”-ын чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож сард 1.5 сая төгрөгөөс дээш цалин авч, дансандаа 11.2 сая төгрөгтэй цэргийн албанаас халагдаж ирж буйгаараа онцлог юм. Өнөөдөр Зэвсэгт хүчний 167, 339, Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад алба хаасан цэргүүд халагдаж ирнэ. Хилийн цэргийн 0131 дүгээр ангид цэргийн жинхэнэ алба хаасан цэргүүд 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр халагдаж ирнэ.

 

 

 

 

2020-10-16 13:03:25