• Албан ёсны цахим хуудас
“ШИЛДЭГ АХЛАГЧ-2020” МЭРГЭЖЛИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

 Онцгой байдлын ерөнхий газрын 2020 оны дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, ахлагч бүрэлдэхүүний ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй дүрмийг хангах, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор аймгийн Онцгой байдлын газраас “ШИЛДЭГ АХЛАГЧ-2020” мэргэжлийн тэмцээн өнөөдөр /2020.10.21/ эхэллээ.
Уг тэмцээний нээлтийн ажиллагаанд Өвөрхангай аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Батжаргал, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр нар оролцож тамирчдад амжилт хүссэн юм.
Тус тэмцээнд Гал түймэр унтраах, аврах 12, 45 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын нийт 11 алба хаагч оролцож байна. Алба хаагчид онолын мэдлэгийн тест, бие бялдрын бэлтгэлжилтийн норматив биелүүлэх, хүн нэг бүрийн хамгаалах /ОП-1/ хэрэгсэл өмсөх, хүн нэг бүрийн байлдааны тархалт, сунгасан гурав сунадаг шатанд гүйх, довтолгооны шатанд гүйх, ойрын зайн саадтай гүйлт, аврах уяа зангидах, усанд сэлэх, ачаа татах, жумар ашиглан барилгын 3 давхарт гарах, барилгын 4 давхраас буух, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, 5000 метрийн гүйлт, GPS, луужин ашиглаж цэг олох төрлүүдээр энэ оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд өрсөлдөж аваргаа шалгаруулах юм.

2020-10-21 14:48:49