• Албан ёсны цахим хуудас
Зөвлөн туслах баг ажиллалаа

Хүүхдийг ивээх сангаас “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төсөл 2018 оноос эхлэн манай аймагт 3 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хүрээнд дээрх яамдаас зөвлөн туслах баг хүрэлцэн ирж, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд, ерөнхий боловсролын сургуулиудын дэмжлэгийн багийн гишүүдийг чадавхжуулах, төслийн зорилтот сургууль, насан туршийн боловсрол төвийн багш, эцэг эх, үе тэнгийнхэнд зөвлөн туслах үйл ажиллагааг 2020 оны 10  дугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд зохион байгуулав.

Зөвлөн туслах багийн бүрэлдэхүүн:

  1. БШУЯ-ны тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Гэрэлтуяа
  2. НХХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Нэнсэндэн
  3. Тэгш хамруулах боловсролын төслийн зохицуулагч Ч.Пүрэв-Очир
  4. Тэгш хамруулах боловсролын төслийн ажилтан Т.Хантулга
  5. НТБҮТ-ийн захирал Л.Болортунгалаг
  6. БМДИ-ийн мэргэжилтэн Ч.Жаргал
  7. 63-р тусгай сургуулийн сургалтын менежер, төслийн Модуль-1-ийн зөвлөх багш  О.Мөнхцэцэг
  8. Autism Mongolia ТББ-ийн сэтгэл зүйч Ч. Саранболор

Аймгийн удирдлагууд, боловсролын салбарын мэргэжилтнүүдтэй төслийн багийн бүрэлдэхүүнтэй уулзаж,  төслийн тогтвортой байдал болоод төслийн хүрээнд гарч байгаа сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх талаар санал солилцож ажиллав. Мөн Арвайхээр сумын 2 дугаар сургууль, Насан туршийн боловсролын төвийн нэгж, Уянга сумын 1 дүгээр сургууль, Насан туршийн болосролын төвийн нэгж дээр ажиллаж төслийн хэрэгжилтийн байдалтай танилцан зөвлөн тусалж ажиллав. 

 

 

2020-10-23 17:25:48