• Албан ёсны цахим хуудас
ТӨСЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭВ

Өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл Бат-Өлзий, Богд, Гучин-Ус, Хархорин, Хужирт, Сант, Уянга сумдад /2019-2023/ он хүртэл хэрэгжиж  байна.

Уг төслийг Хүүхдийг ивээх сангаас Дэлхийн Банкны менежмент, Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах, удирдан чиглүүлэх, хяналт тавих үүрэг бүхий “Төслийн аймгийн зөвлөл”, “Төслийн сумын зөвлөл” байгуулагдан ажиллаж байна.

Өнөөдөр/2020.10.26/ Хүүхдийг ивээх сангийн төслийн менежер Ё.Нямдаваагаар ахлуулсан баг Арвайхээр хотод хүрэлцэн ирж төслийн аймаг, сумын   зөвлөлийн чадавх бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа.

 Төслийн хамтрагч талуудын хувьд энэхүү сургалтад хамрагдсанаар энтрепренершип боловсрол, хувь хүний ур чадварын талаар ойлголтоо нэмэгдүүлж, “Энтрепренершипт суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх” сургалтын хөтөлбөрийн үндэслэл агуулга, хэрэглэгдэхүүн, хэрэгжилтийн стартегийн талаар мэдээлэл авч сургалтын хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг зохион байгуулах нөхцөлөөр хангагдах юм.

Өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох замаар сурлагын чанарыг сайжруулж, цаашлаад хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэгдэж, тодорхой түвшинд зохих шийдвэрийг гаргах чадвартай сурагчид, цаашлаад 25 хүртэлх насны залуучууд бий болох юм.

 

 

 

2020-10-26 00:00:00