• Албан ёсны цахим хуудас
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ 11 ДҮГЭЭР САРЫН 6, 7-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

Өвөрхангай аймгийн хэмжээнд Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр нийт 453 иргэн цахимаар бүртгүүлсэн. Ерөнхий шалгалт өгөх хуваарь улсын хэмжээнд өчигдөр/2020.10.26/гарсан.

Манай аймгийн хувьд тус шалгалтыг 2020 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд Политехникийн коллежийн хичээлийн байрны 231, 306 тоот танхимд зохион байгуулна. Иймд Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 2020 оны 1 дүгээр сар, 10 дугаар сард цахим бүртгэлд хамрагдсан иргэд http://exam.csc.gov.mn/ сайтад өөрийн эрхээр нэвтрэн орж, баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, хуваарьтай танилцана уу. Жич: Хуваарьт өөрчлөлт оруулах боломжгүй.

Та нэвтрэх эрхээрээ орохдоо нууц үгээ мартсан бол цахим шуудан, бүртгэлтэй гар утасны дугаартаа код хүлээн авч нууц үгээ сэргээх боломжтой.

Шалгалт өгөх заавартай энд дарж танилцана уу.

 

 

 

 

2020-10-27 16:10:41