Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулахаар тов гарсан. Тус шалгалтыг Өвөрхангай аймагт 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулна. Манай аймагт шалгалт өгөхөөр нийт 453 иргэн бүртгүүлсэн.
Төрийн албаны ерөнхий шалгалтад бүртгүүлсэн дээрх иргэдэд шалгалт өгөхтэй холбоотой мэдээлэл, заавар, зөвлөгөөг Төрийн албанs зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс 11 дүгээр сарын 5-ны өдрийн 16.00 цагт Хөгжимт драмын театрт өгнө.