• Албан ёсны цахим хуудас
АХМАДЫН ХИЙН ДАСГАЛЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛОВ
Биеэ тэтгэн чийрэгжүүлэх хийн дасгалын ахмадын аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын оронд боллоо.
Тус тэмцээнийг аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газартай хамтран өнөөдөр /2020.10.29/ зохион байгуулж тус тэмцээнд 5 сумын 8 багийн 130 тамирчид оролцлоо.
Тэмцээний дүнгээр баг Арвайхээр сумын Ц.Цэцэгмаа ахлагчтай “Согоот” баг 1 дүгээр байрт, Баянгол сумын Б.Энхтуяа ахлагтай “Онгийн давалгаа” баг 2 дугаар байрт, Түшиг дөлгөөн Өрхийн эрүүл мэндийн төвийн “Цоглог” баг 3 дугаар байрт тус тус шалгарлаа.
Ахмад настны эрүүл мэндийг дэмжих, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хийн дасгал болон алхалтын ач холбогдлыг сурталчлах зорилготой уг тэмцээн гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа.
 
2020-10-29 15:43:50