• Албан ёсны цахим хуудас
“Орхон-Онги” эко төсөл хэрэгжинэ
“Орхон-Онги” төслийг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Орхон голоос эх авч Онги голын урсацыг нэмэгдүүлэн Улаан нуурыг тэтгэж, улмаар говийн бүсийн сум суурингийн хүн ам, бэлчээр, хөдөө аж ахуй, уул уурхайн үйлдвэрлэлийн ус хангамжийн найдвартай эх үүсвэр бий болгох, эрчим хүч үйлдвэрлэх зорилготой “Орхон-Онги” эко төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Онги-Таац голын сав газрын захиргаанаас “Орхон-Онги” эко төслийн ТЭЗҮ-ийн танилцуулга, хэлэлцүүлгийг 2020 оны 10 сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газрын холбогдох албан тушаалтнууд, Өвөрхангай, Дундговь, Өмгөговь аймгийн Онги голын сав газарт хамрагдах 15 сумын орон нутгийн удирдлага, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, иргэдийн төлөөлөл нийт 60 гаруй хүн оролцов. Тус төслийн ТЭЗҮ-ийг “Хайдродизайн прожект” ХХК, “Престиж инженеринг” ХХК, “Монхидро констракшн” ХХК, “Жемр” ХХК-иуд хамтран гүйцэтгэж байгаа билээ.

 

2020-11-02 10:44:39