• Албан ёсны цахим хуудас
ХҮҮХДҮҮД 12 КМ ЯВГАН АЯЛАХДАА ДАЙРГАНЫ ГОЛЫН ХОГИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар Засгийн газар болон аймгийн удирдлагаас баримтлаж буй бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд дасгал, хөдөлгөөнийг сурталчилсан арга хэмжээ Өвөрхангай аймагт тасралтгүй үргэлжилж байна.
Аймгийн Биеийн тамир спортын газар, Байгаль орчин аялал, жуулчлалын газар, Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран "Ногоон дэлхий биднээс эхтэй" спорт явган аялалыг 6 сарын 2-ны өдөр зохион байгууллаа.  Уг аялалд Арвайхээр сумын ЕБ-ын сургуулиудын 8-10 ангийн 10 гаруй  багийн баг тамирчид оролцож, Аюуш баатрын талбайгаас Дайргын гол хүртэл 12 км замыг явганаар аялсан юм. Энэ үеэр 5 төрлийн тэмцээн зохион байгуулж, авхаалж самбаагаа сорихын хамт Дайргын гол орчмын хогийг цэвэрлэж байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ орууллаа.

2013-06-06 01:04:04