ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛӨӨС ЦАХИМ ХУРАЛ ХИЙВ
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс өнөөдөр аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн гишүүдтэй онлайн хурал хийлээ.
Тус хурлаар удахгүй улс, орон даяар зохион байгуулагдах “Төрийн албаны ерөнхий шалгалт”-ын бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангаж ажиллах талаар салбар зөвлөл, шалгалтыг зохион байгуулах Ажлын хэсгийнхэнд онцгой анхааруулав.
Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг байгуулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг сонгох, нэр дэвшүүлэх, томилох үйл ажиллагаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг аймаг, сумдын ИТХ-ын Ажлын албаар дамжуулан бүх төлөөлөгчдөд хүргүүлж, зөвлөмжийг дагаж мөрдөх хууль, эрх зүйн зөвлөгөөг өгч ажиллахыг салбар зөвлөлийн гишүүдэд үүрэг болгов.
2020-11-03 11:19:18