• Албан ёсны цахим хуудас
Төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах Салбар комисс, Ажлын хэсэг хуралдлаа

Төрийн албаны ерөнхий шалгалт манай аймагт 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус шалгалтыг зохион байгуулах Салбар комисс, түүнд туслах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаж нийт 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр ерөнхий шалгалтын бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. Салбар комисс, Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр хуралдаж, шалгалтын бэлтгэл ажлыг хангах явцад анхаарах асуудлуудын талаар ярилцаж, шалгалтын үеэр албан хаагчдын хариуцаж ажиллах үүрэг чиглэлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга,  Салбар зөвлөлийн дарга Ц.Ганболд өгч, хариуцсан үүрэг даалгаврыг хариуцлагатай, хийж гүйцэтгэхийг санууллаа. Ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдэд өнөөдөр 16.00 цагт Хөгжимт драмын театрт заавар зөвлөгөө өгнө.

 

2020-11-05 13:15:16