• Албан ёсны цахим хуудас
Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдэд шалгалт өгөхтэй холбоотой заавар, зөвлөмжийг өнөөдөр өгөв.

Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдэд шалгалт өгөхтэй холбоотой заавар, зөвлөмжийг өнөөдөр/2020.11.05/ өгөв.

Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ц.Ганболд хэлэхдээ: “2019 оны 1 дүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга”-аар төрийн жинхэнэ албанд орж ажиллах босго өндөр болсон. Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэн нөөцөд бүртгэгдсэн иргэн, дахин тусгай шалгалт өгч сул ажлын байранд томилогддог зохицуулалттай болсон. Иймд ерөнхий шалгалт өгөх иргэд маань өөрөө өөртөө найдаж, шалгалтаа өгөөрэй, хэн нэгнээс тусламж, дэмжлэг авна гэсэн ойлголт байхгүй, тийм нөхцөл боломж ч гаргахгүй. Ерөнхий шалгалт өгөх болзол, журмын дагуу  шалгалт авах өрөө танхимыг бүрэн камержуулж, Төрийн албаны зөвлөлөөс шалгалтын процессыг давхар хянана” гэж санууллаа.

Ерөнхий шалгалт маргааш өглөө 08:00 цагаас эхэлнэ. Шалгалт өгөх иргэдэд цахимаар шалгалт өгөх цаг, өдөр, өрөө танхимын мэдээлэлтэй баталгаажилтын хуудас очсон. Тус хуудсан дээрх цагаасаа 30 минутын өмнө ирсэн байх. Ирэхдээ иргэний үнэмлэх, Баталгаажилтын хуудсаа заавал авч ирэх юм.

 

 

2020-11-05 18:42:25