ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛЗОЛ, ЖУРМЫН ДАГУУ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Шалгалт ерөнхий мэдлэг, монгол хэл, бичгийн чадвар, дүн шинжилгээ хийх чадвар гэсэн гурван хэсэгтэй.
ЕРӨНХИЙ МЭДЛЭГИЙН ШАЛГАЛТ НЬ ДООРХ АГУУЛГАТАЙ БАЙНА.
Төрийн бодлого, төрийн захиргаа, төрийн албаны тухай хууль, эрх зүй;
Монгол Улсын түүх соёл, нийгэм эдийн засаг;
Мэдээллийн технологи.
МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ЧАДВАРЫН ШАЛГАЛТ НЬ ДООРХ АГУУЛГАТАЙ БАЙНА.
Монгол хэл, кирил бичиг;
Монгол хэл, үндэсний бичиг.
ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЧАДВАРЫН ШАЛГАЛТ НЬ ДООРХ АГУУЛГАТАЙ БАЙНА.
Сэтгэхүйн чадамж (логик сэтгэлгээ)
Ерөнхий мэдлэгийг 55 хүртэл оноогоор үнэлнэ. Ерөнхий мэдлэгийн шалгалтад 35 ба түүнээс дээш оноо авсан иргэн дараагийн шалгалтад орох эрхтэй.
Монгол хэл, бичгийн чадварыг 30 хүртэл оноогоор үнэлнэ. Монгол хэл, бичгийн чадварын шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авсан иргэн дараагийн шалгалтад орох эрхтэй.
Дүн шинжилгээ хийх чадварыг 15 хүртэл оноогоор үнэлнэ. Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 10 ба түүнээс дээш оноо авсан иргэнийг энэхүү шалгалтад тэнцсэнд тооцно.
Ерөнхий мэдлэгийн шалгалт 60 минут, Монгол хэл, бичгийн чадварын шалгалт 30 минут, Дүн шинжилгээ хийх чадварын шалгалт 20 минут үргэлжилнэ.
2020-11-07 16:58:23