Төрийн албаны ерөнхий шалгалт Өвөрхангай аймагт 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүд буюу өнөөдрөөс эхлэн зохион байгуулагдаж байна. Тус шалгалт Политехникийн коллежийн 231, 306 тоот танхимд явагдаж байна. Шалгалтын хоёр танхимд хяналтын камер байрлуулж, иргэд ерөнхий шалгалтын процессыг танхимын гадна талд суурилуулсан дэлгэцээр хянах нөхцөл боломжийг бүрдүүлж, олон нийтийн хяналтыг бий болгов.