Өвөрхангай аймагт Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Ерөнхий шалгалт өгөхөөр аймгийн хэмжээнд нийт 453 иргэн бүртгүүлснээс 362 иргэн шалгалт өгч 94 иргэн тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгүүлэх боломжтой болов.
Шалгалтын хоёр танхимд хяналтын камер байрлуулж, иргэд ерөнхий шалгалтын процессыг танхимын гадна талд суурилуулсан дэлгэцээр хянах нөхцөл боломжийг бүрдүүлж, олон нийтийн хяналтыг бий болгов. Эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу ерөнхий шалгалтыг зохион байгуулж, шалгалт өгөхөөр ирж буй иргэдийн биеийн халууныг хэмжиж, гарыг ариутгаж, амны хаалттай оруулж байна. Ерөнхий шалгалтыг зохион байгуулж буй ажлын хэсэгт эмч, мэргэжилтнийг ажиллуулав.