• Албан ёсны цахим хуудас
Бодлогын баримт бичгүүдийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа

Аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 498 дугаар захирамжаар Өвөрхангай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан.

Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан тус ажлын хэсэг нь аймгийн Засаг даргын Тамгын газрын бодлогын хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний хэлтэс, агентлагийн удирдлагуудаас бүрдсэн 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 12 дугаар сарын 5-ны дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулна.

 

2020-11-11 15:48:29