• Албан ёсны цахим хуудас
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСCЫН ШИЙДВЭР
2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан өглөөний 07:00 цагт аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргав.
Аймгийн онцгой комиссын шийдвэрээр дээрх хугацаанд аймаг, сумаас орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, хүнснээс бусад бараа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоов. Мөн нийтийн тээвэр, такси үйлчилгээг хязгаарлалаа.
Дээрх хугацаанд иргэдийг хүнс цуглуулах, эрүүл мэнд ундны усны хэрэгцээг хангахаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй байхыг онцгой анхааруулав.
Аралжааны банк, хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, хүнс үйлдвэрлэл, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг, усан хангамж, дулаан хангамж, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны ажлаас бусад үйл ажиллагааг хязгаарлан төрийн байгууллагууд тусгай горимын дагуу ажиллана.
2020-11-12 11:03:22