АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАВ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Пүрэвдорж, Засаг дарга А.Ишдорж нар өнөөдөр Цагдаагийн газарт очиж үйл ажиллагаатай нь танилцав. Уулзалтын үеэр тус газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат 2017-2020 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай”, “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг тайлагнаж, цаашид хэрэгжүүлэх ажлын саналаа танилцуулсан юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэхдээ "Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлогын баримт бичиг боловсруулан хэрэгжүүлж, орчин үеийн техник хэрэгсэлд тодорхой хөрөнгө оруулалт шийдвэрлэн ард иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бий болгохын төлөө дэмжин ажиллахаа илэрхийлэв".
Аюулгүй иргэн-Амар тайван амьдралын төлөө хамтдаа
2020-11-12 11:06:04