АЙМГИЙН ТӨВД ХӨЛ ХОРИОГ ЧАНГАТГАЛАА
Коронавирус цар тахлын халдвар зарим аймгуудад илэрсэнтэй холбогдуулан эрсдэлээс урьдчилан сэргийлж, Арвайхээр сум доторх явган болон автотээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлалаа. Тус шийдвэрийг Арвайхээр сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 201 дүгээр захирамжаар тогтоолоо. Арвайхээр сумын хэмжээнд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, 13 багийн Засаг даргын ажлын албанаас бүрдсэн эргүүл нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хороолол, замын уулзвар зогсоолуудад гарч иргэдэд шаардлага тавин ажиллаж байна. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан 0-1 насны хүүхдүүдийг гэрээс гаргахгүй байх, айл өрхөөс шаардлагатай тохиолдолд зөвхөн нэг хүн гарч хүнсээ цуглуулах, эрүүл мэнд, ундны усны хэрэгцээг хангахыг зөвшөөрч байгаа юм. Үйл ажилллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагууд үйлчлүүлж байгаа иргэд болон ажилтнуудын биеийн халууныг үзэж, нэвтрүүлэх, гарыг ариутгах, халвдар хамгааллын дэглэмийг, чанд сахиж ажиллахыг онцгойлон үүрэг болгож байна.
Хязгаарлалт тогтоохгүй хуулийн этгээд, үйл ажиллагааны жагсаалт
Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
Цахилгаан, дулаан, усан хангамж, уст цэгийн үйлчилгээ, ариутга татуурга
Газрын тосны бүтээгдэхүүн, Түлшний хангамж
Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт, /Супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах/
Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал
Ариутгал, халдваргйүжүүлэлт, нийтийн бие засах газар
Банкны төлбөр тооцоо Оршуулгын үйл ажиллагаа
2020-11-14 18:23:37