• Албан ёсны цахим хуудас
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛИЙГ ӨГЛӨӨ
УОК-ын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ нар аймгуудын Онцгой комиссийн дарга, гишүүдтэй цахим хурал хийлээ.
Хурлаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг хугацаанд УОК-ын даргын нэгдсэн удирдлага дор сахилга бат, хариуцлагыг чанд мөрдөн ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо. Мөн дараах чиглэлийг өгөв.
- Хүн хүчний болоод техник хэрэгслийн хангалт, чадавхийг маш нарийн нягталж, нөөц боломжоо зөв тооцоолох, цагийн байдалд үнэлгээ өгч ажиллах,
- УЦУОШГ-аас гаргасан цаг агаарын төлөв байдлын мэдээллийг ард иргэд, малчдад шуурхай хүргэж, цаг агаарын аюултай үзэгдлээс үүсэх гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх,
- Хот, хоорондын зорчих урсгалд хяналт тавьж, хүнсний хангамжийг тасалдуулахгүйгээр хүнс, махны тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлж ажиллах,
- Отор нүүдлээр явж буй малчдынхаа аюулгүй байдал, эрүүл мэндэд нь анхаарч, нутаг заан хязгаарлалт тогтоохгүй байх,
- ХӨСҮТ-ээс бүрэн шинжилж, ЭМЯ-аас мэдээлсний дараа олон нийтэд мэдээллийг нэг урсгалаар хүргэх
- Маргаашийн өдөрт багтаан ЗГХЭГ-т илтгэх хуудас ирүүлэхийг үүрэг болголоо.

 

2020-11-16 00:00:00