• Албан ёсны цахим хуудас
ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хам­гаал­лын сайд С.Эрдэнэ, Өвөрхангай аймагт ажиллалаа. Тэрээраймгийн Эрүүл мэндийн газар,Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан алба хаагчидтайуулзалт зохион байгуулж, ШинэчлэлийнЗасгийн газрын бодлогошийдвэр,хэрэг­жүүлж буй ажил, цаашдын үйл ажил­лагааны талаар ярилцаж, иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа.

Орон нутагт тулгамдаж буй асуудлын нэг нь халамж, тэтгэмж зохих эзэндээ хүрдэггүй тухай иргэд онцолж байсан бөгөөд С.Эрдэнэ сайд яамнаас зорилтот бүлгийг зөв тодорхойлж, халамжийг зөвхөн зорилтот бүлэгрүүчиглүүлж ажиллахааамлалаа. Мөн ирэх наймдугаар сард дуусгавар болох Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн, 1995-2000 оны хооронд Нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэдийг яаралтай хамрагдахыг зөвлөсөн юм.

Уулзалтын дараа тэрбээр Хүн амын хөгжил, нийгмийн хам­гаал­лын яамны харьяа байгууллагуудаар орж,ажлын орчин нөхцөл, үйл ажиллагаатай нь танилцан  орон нутгийн нийгмийн салбарынтулгамдсан асуудлын талаар санал солилцлоо. Энэ үеэр нийгмийн салбарынажилтнуудын ажлын үр бүтээлийг үнэлэн Хүн амын  хөгжил, нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”болон салбарын “Тэргүүний ажилтан”  медалиар шагнаж урамшуулсан байна.

2013-06-06 01:12:29