• Албан ёсны цахим хуудас
ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ХҮН ТЭЭВЭРЛЭСЭН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦНО

Гамшигаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн энэ цаг хугацаанд ачаа тээврийн жолооч нар нийслэлээс аймаг, аймгаас сум хооронд тээвэрт явахдаа кабиндаа зохих зөвшөөрөлгүйгээр хүн авч явахгүй байхыг анхааруулж байна.

Хэрэв таны 3 кабин, ачаа тээшиндээ зохих зөвшөөрөгдсөн тооноос илүү /зөвшөөрөлгүй/ зорчигч тээвэрлэсэн мөн тухайн хүнээс цар тахлын халдвар /вирус/ илрэх тохиолдолд жолооч танд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасны дагуу /Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно./

Иймд иргэн бүр улсын болон аймгийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийг хэрэгжүүлж, Эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг мөрдөн хариуцлагатай байж, халдвараас сэргийлэхийг уриалж байна.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

 

 

2020-11-19 18:22:47