Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын ээлжит хурлаар “Онгийн гол”-ын пост болон баруун чиглэлийн хяналтын постуудаар Улаанбаатар хот болон баруун аймаг руу дамжин өнгөрч байгаа ачаа тээврийн авто машинуудыг Арвайхээр сумын төв зам дагуу шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн газраас 1 автомашин, 1 албан хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Мөн Арвайхээр суманд орж байгаа ачаа тээврийн жолооч нарын халдваргүйтгэлийн талаар асуумж авч, баталгаа гаргуулан оршин суух газарт нь тусгай дуут дохио бүхий автомашинаар шууд хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Иймд орон нутгийн замд зорчих зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслийн жолооч нар халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахиж, алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН ХАЛДВАРААС СЭРГИЙЛ