ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2021 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ХУУЛИЙН ХУГАЦААНД НЬ ӨРГӨН БАРЬЛАА
  		 
             		   
            
    	        
        
    	
	Төсвийн тухай хуулийн 8.5.1-д аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ гэж заасан байдаг.
	Төсвийн тухай хууль, “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль”-ийн дагуу аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас "Аймгийн 2020 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2021 оны орон нутгийн төсвийн төсөл,
	Өвөрхангай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
	Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр
	Өвөрхангай аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулан өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьлаа.
	Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдаан 12 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд хуралдаж, эдгээр бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэн батална.
        
    	    
         2020-11-25 19:47:55 
    
       
       
       
        
         
         
         
  
        