АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭР
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Халдвар тархаагүй, бүртгэгдээгүй, тархалтыг хязгаарласан аймгуудад бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас бууруулж 10 хоног өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Тус шийдвэртэй холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөөдөр 10:00 цагт хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
-Аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг 12 дугаарын сарын 1-нээс 3-ны өдрийг дуустал нэг удаа нээхээр тогтов /Идшээ өөрийн биеэр авч ирэх зайлшгүй шаардлагатай иргэд болон аймгийн төв, сумдад хөл хорин орсон иргэд харьяа багийн Засаг даргаас олгосон зөвшөөрлийн бичигтэй хяналтын постоор нэвтрэх/
- Аймгийн хэмжээнд ажиллаж байгаа 91 постыг 2020 оны 12 дугар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн ажиллуулах
-2020 оны 12 дугаар сарын 1-нээс 10-ны хооронд Улаанбаатар хотоос Өвөрхангай аймагт ирэх 4576 иргэний 14 хоногийн гэрийн дэглэм хатуу хяналт тавих /Тухайн иргэдийн гэр бүлийг 14 хоног цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх/
Улаанбаатар хот руу явуулах идэш, хоолыг нийслэлээс иргэдийг тээвэрлэж ирсэн нийтийн тээвэрт өгч явуулах ажлыг зохион байгуулах
-Архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хэвээр үлдээх
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт доорх үйл ажиллагаа явагдана.
- Эрчим хүч
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт
- Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт
- Банк, санхүү, хөрөнгийн бирж
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага
- Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт
- Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр
- Сав, баглаа боодол, хэвлэх үйлдвэр
- Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэр
- Бараа материалын цахим худалдаа, хүргэлт
- УИХ, ИТХ, төрийн захиргааны байгууллага /тооны хязгаартай/
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
- Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
- Оршуулга чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй.
2020-12-01 11:42:41