Аймгийн Засаг дарга А.Ишдорж
сумдын удирдлагуудтай цахим хурал хийж, улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг суманд хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар чиглэл өглөө.
Улаанбаатар хот, бусад аймгаас ирэх иргэдийнхээ тоог нарийвчлан гаргах, иргэдээ татаж авах, хяналтын цэгүүд болон гэрийн ажиглалтыг чангатгах, малчдынхаа нөхцөл байдлыг утсаар холбогдон лавлаж асуух, сумандаа отрын штаб байгуулах, мал тооллогын бэлтгэл ажлыг зохион байгуулах, хоол хүнсний дутагдалтай зорилтот бүлгийн хүүхдүүдийн судалгааг гаргах үүрэг чиглэл өгөв.
Мөн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цэргийн штабаас сумдын удирдлагуудын асуултанд хариулан мэдээлэл, аргазүйгээр хангаж, хариуцсан ажлынхаа хүрээнд үүрэг чиглэл өглөө.