АОК: УЛААНБААТАР ХОТООС ӨНӨӨДӨР 80 ИРГЭН ИРЖ БАЙНА
Улсын Онцгой комиссоос нийслэл, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 12 дугаар сарын 1-нээс 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.
Энэ дагуу аймгийн Засаг даргын захирамжаар мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн Ажлын хэсэг гарч бэлтгэл бэлэн байдлыг хангаад байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймагт ирэх 4800 гаруй иргэний судалгаа аймгийн Онцгой комисст ирсэн. Үүнээс 1148 иргэн Арвайхээр суманд ирэх юм. Өнөөдөр Улаанбаатар хотоос 80 хүнтэй 2 автобус гарсан. Тус тээврийн хэрэгсэлд Арвайхээр сумын 55 , Уянга сумын 9 иргэн, Гучин-Ус сумын 4, Өлзийт сумын 3, Хайрхандулаан сумын 3 Баруунбаян-Улаан сумын 2, Тарагт сумын 2, Зүүнбаян-Улаан сумын 2 иргэн ирж байна.
Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран ирсэн иргэдийг бүртгэх, халууныг нь хэмжих, баталгааны хуудас өгөх, зөвлөгөө мэдээллээр хангах, бусад дэглэмүүдийг мөрдүүлж ажиллаж байна. Иргэдийг гэрт нь хүргэх тээврийн хэрэгсэл тухайн сумдаас ирж, Авто вокзалаас хүмүүсээ суулгаж байна.
Голомт гарсан бүсээр ирж байгаа учир иргэд 14 хоногийн гэрийн тусгаарлалтад гэр бүлийн хамт орно. Эрүүл мэндийн байгууллага, Цандаагийн газар Мэргэжлийн хяналтын газар, сумын Засаг даргын Тамгын газар, баг хороодын дарга, нийгмийн ажилтнууд, гудамжны ахлагч нар, сайн дурын идэвхтнүүд хяналт тавьж ажиллана. Гэjийн тусгаарлалтад байгаа иргэд дэглэм зөрчвөл хуулийн хариуцлага хүлээнэ.